“Өмгөөллийн Голомт Консалтинг” ХХН нь Монгол Улсын уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, худалдааны салбарт хөрөнгө оруулж буй гадаад болон дотоодын аж ахуйн нэгж, компаниудад тулгарсан хууль зүйн асуудлаар бүхий л төрлийн хууль зүйн мэргэжлийн зөвлөгөө өгч ажилладаг. Үүнд:

Компанийн бүтэц зохион байгуулалт, худалдан авах, нэгтгэх, хөрөнгө оруулах, засаглалын талаарх зэрэг зөвлөгөө

Компанийн удирдлага, бүтэц зохион байгуулалттай холбоотойгоор хууль зүйн зөвлөгөө өгч, хувь нийлүүлэгчдийн гэрээ хэлэлцээр болон тэдгээрийн хооронд гарсан аливаа маргаантай холбогдолтой зөвлөгөө өгөх;
Компани хоорондын нэгдэл, компанийг худалдан авах процесс, үүнтэй холбоотой анхаарах асуудлуудын талаар зөвлөж, баримт бичиг, гэрээ хэлцлийн төсөл боловсруулах, бүртгүүлэх, компанийн өдөр тутмын бизнесийн үйл ажиллагаанд зөвлөгөө өгөх,

Өмгөөллийн үйлчилгээ, бичиг баримтын төсөл боловсруулах

Иргэн, Эрүү, Захиргаа, Хөдөлмөрийн эрх зүйн хүрээнд үүссэн бүх төрлийн маргаанд хууль зүйн бүрэн зөвлөгөө өгч, шүүх арбитрт төлөөлж, өмгөөлөх,
Бизнес, худалдааны гэрээ, хэлцлийн төсөл болон Хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой бүх төрлийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлж, гэрээ, тушаал, дүрэм, журам, тогтоол, шийдвэр зэрэг бүх төрлийн баримт бичгийн төсөл тус тус боловсруулна.

Хууль зүйн магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах

Хувьцаа худалдах худалдан авах, хөрөнгө оруулахаар төлөвлөж буй хөрөнгө оруулагчдад зориулсан хууль зүйн магадлан шинжилгээг хийж хараат бус тайлан бэлтгэн өгөх,
Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэлэлцээр, үнэт цаас гаргах ажиллагаанд зээлдэгч, хөрөнгө татан төвлөрүүлэх гэж буй компанийн үйл ажиллагаанд магадлан шинжилгээ хийж хууль зүйн дүгнэлт гаргах

Томоохон хэмжээний гэрээ, хэлцлийн төсөл боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих зөвлөгөө

Компани үүсгэн байгуулах, хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах, түншлэх үйл ажиллагааны томоохон гэрээ, хэлцлийн төслийг олон улсын жишигт нийцсэн, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэх, түүний хэрэгжилтэд хяналт тавих

Бизнесийн зөвлөгөө өгөх

Бизнесийн үйл ажиллагаа эрхлэн явуулахтай холбоотойгоор бизнесийн эрх зүйн орчны талаар хууль зүйн зөвлөгөө өгөх, бизнесийн үйл ажиллагаанд хамтран ажиллах бүтэц, зохион байгуулалтын талаар гаргалгаа хийх, зөвлөмж өгөх,