Хувь хүний мэдээллийг ашиглах тухайд

“Өмгөөллийн Голомт консалтинг” ХХН (цаашид “хуулийн фирм” гэх) нь үйлчлүүлэгчиддээ харилцан итгэлцэл дээр тогтсон, найдвартай үйлчилгээ үзүүлэхийн төлөө “Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай” хууль тогтоомжийг дагаж мөрдөн, үйлчлүүлэгчдийнхээ хувийн мэдээллийг дээд зэргээр хамгаалан ажиллаж байна.
 
1. Хувийн мэдээллийг ашиглах тухай
 
Тус хуулийн фирм нь үйлчлүүдэгчдээсээ зөвшөөрөл авсны үндсэн дээр нэр, цахим шуудан, оршин суух хаяг зэрэг хувийн мэдээллийг авдаг бөгөөд эдгээр мэдээллийг тухайн үйлчлүүлэгчийн авахыг хүссэн үйлчилгээнд зориулан мэдээллээр хангахад ашиглах болно.
Үйлчлүүлэгчдээс авсан хувийн мэдээлэл нь мэдээлэл өгөх зэрэг тодорхой зорилгын хүрээнд авагдах бөгөөд тус мэдээллийг үйлчлүүлэгчдээс урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр өөр зорилгоор ашиглахгүй, гуравдагч этгээдэд дамжуулахгүй. Мөн бид хувийн мэдээлэл рүү зөвшөөрөлгүй нэвтрэх, хуурамчаар үйлдэх, задруулахаас урьдчилан сэргийлэх талаар зохих арга хэмжээг авна.
 
2. Хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ил болгох тухай
 
Тус хуулийн фирм нь үйлчлүүлэгчдийнхээ нууцлалыг хүндэтгэн хувийн мэдээллийг хамгаалахад анхааран ажилладаг бөгөөд бидэнд санал, хүсэлт, асуултаа илгээсэн үйлчлүүлэгчдийнхээ хувийн мэдээлллийг урьдчилсан зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд задруулахгүй. Гэвч дараах тохиолдолд урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр үйлчлүүлэгчийн мэдээллийг ил болгохыг анхаарна уу.
  • Хууль, журмын дагуу ил болгох шаардлагатай болсон
  • Тус хуулийн фирм, бусад хэрэглэгчид эсвэл бусад гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол, нэр төр, итгэл үнэмшил зэргийг хамгаалахад шаардлагатай гэж холбогдох байгууллага үзсэн
  • Үйлчлүүлэгч өөрийн мэдээллийг ил болгохыг урьдчилан зөвшөөрсөн
 
3. Өөрчлөлт болон мэдэгдэлийн тухай 
 
Тус хуулийн фирм нь энэхүү хувийн мэдээллийг хамгаалах тухай мэдэгдлийн агуулгыг урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчилж болно. Тухайн тохиолдолд бид энэхүү хуудсанд шинэчлэгдсэн мэдээллээ нийтлэх тул хэдийд ч танилцах боломжтой.
 
4. Хувийн мэдээллийг ашиглах, өгөхөөс татгалзсан тухай
 
Тус хуулийн фирмд өгсөн хувийн мэдээллийг ашиглах, хууль, тогтоомжид заасан зорилгын хүрээнд гуравдагч этгээдэд задруулахыг зөвшөөрөхөөс татгалзах тохиолдолд бидэнтэй холбоо барьна уу.