Товч танилцуулга

     “Өмгөөллийн Голомт Консалтинг” ХХН нь 2019 онд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдаж, өдгөө 2 партнер 10 гаруй чадварлаг залуу хуульчдын баг бүрэлдэхүүнтэйгээр хууль зүйн зөвлөх үйлчилгээ, өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байна.

     “Өмгөөллийн Голомт Консалтинг” ХХН нь үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хууль, ёс зүйн хүрээнд хамгаалж, байнгын тогтвортой харилцааг эрхэмлэж, Монгол Улсын болон Олон улсын хууль тогтоомжийн хүрээнд хууль эрх зүйн мэргэжлийн, цогц үйлчилгээг гадаад, дотоодын үйлчлүүлэгчддээ үзүүлдэг хуулийн фирм юм.

     Манай хуулийн фирм нь хууль зүйн зөвлөгөө өгөх, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцох, эрүүгийн хэрэг болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцох, олон улсын шүүх, арбитрын ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн төлөөлөгчөөр оролцохын зэрэгцээ үйлчлүүлэгчийн хэрэгцээ, шаардлагыг хангасан бичиг баримт, гэрээний төсөл боловсруулах, хууль зүйн дүгнэлт гаргах, хууль зүйн орчуулга хийх зэрэг нэмэлт үйлчилгээнүүдийг үзүүлдэг.

Харилцагч байгууллага