Багийн мэдээлэл

З.Буяндаваа – Партнер, Гүйцэтгэх захирал

Өмгөөллийн Голомт консалтинг ХХН-ийн үүсгэн байгуулагч, партнер бөгөөд салбартаа 10 гаруй жил ажилласан туршлагатай. Тэрээр оюуны өмч, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, үйлдвэрлэлийн төслүүд, компанийн нэгдэл ба худалдан авалт болон хөрөнгө оруулалт, дотоод, гадаадын хуулийн этгээдийн төслүүд (технологи, харилцаа холбоо, санхүү, дэд бүтэц, үйлдвэрлэл, тээвэр, худалдаа зэрэг)-д хууль зүйн зөвлөх үйлчилгээг тогтмол үзүүлэн ажилладаг. Иргэний эрх зүй, Захиргааны эрх зүй болон Эрүүгийн эрх зүйн чиглэлээр өмгөөллийн үйлчилгээ, хууль зүйн зөвлөгөө өгч ажилладаг.

 

 

Ж.Чимэдцэрэн – Партнер, Өмгөөлөгч

Өмгөөллийн Голомт консалтинг ХХН-ийн үүсгэн байгуулагч, партнер өмгөөлөгч бөгөөд салбартаа 9 гаруй жил ажилласан туршлагатай. Иргэний эрх зүй болон захиргааны эрх зүйн чиглэлээр дагнан өмгөөллийн үйлчилгээ, хууль зүйн зөвлөгөө өгч ажилладаг. Хувьцаат болон Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд зөвлөгөө өгөх, гэрээ хэлцэл боловсруулах, хөдөлмөрийн харилцаанд зөвлөгөө өгөх, компанитай холбоотой үүссэн иргэн болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцож ажилладаг.

 

 

Б.Номун – Хууль зүйн ухааны доктор

Япон Улсын Нагояагийн Их сургуульд хууль зүйн магистр, докторын зэрэг тус тус хамгаалсан бөгөөд гол төлөв гэрээ хэлцэл, журмын төсөл боловсруулах, хууль зүйн зөвлөх үйлчилгээ, дэд бүтэц, хөдөлмөрийн эрх зүйн чиглэлээр эрх зүйн баримт бичиг боловсруулах, хууль зүйн судалгаа, магадлан шинжилгээ, судалгаа хийж гүйцэтгэдэг

Э.Шүрэнцэцэг – Хууль зүйн ухааны магистр

Хууль зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, зөвлөгөө өгөх, орчуулга хийх, хууль зүйн судалгаа, дүн шинжилгээ хийх зэргээр үйлчлүүлэгч нарт япон хэл дээр туслалцаа үзүүлэн ажилладаг. Тэрээр МУИС-ийн Хууль зүйн Сургуульд бакалавр, Япон Улсын Нагояагийн Их сургуульд хууль зүйн магистр тус тус хамгаалсан бөгөөд Хөдөлмөрийн эрх зүйн чиглэлээр мэргэшин судалгаа хийдэг.

  

М.Жамъяндорж – Хуульч, Өмгөөлөгч

Иргэн, эрүүгийн шүүхэд үйлчлүүлэгчийг төлөөлөх,шүүхийн журмаар өр, авлага барагдуулах, эрх зүйн баримт бичиг боловсруулах, гэрээ, хэлцэлд зөвлөх, хууль зүйн дүн шинжилгээ хийх, маргаан шийдвэрлэх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх салбарт голчлон ажилладаг.

 

 

Г.Ганчимэг – Хуульч

Компаниудад хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хууль зүйн дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргах, эрх зүйн баримт бичиг, гэрээ хэлцлийн төсөл боловсруулах, хянах, шүүх болон олон улсын арбитрт үйлчлүүлэгчийг төлөөлөх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд үүсгэн байгуулах чиглэлээр ажилладаг.

 

 

Э.Номинсувд – Өмгөөлөгчийн туслах

 

Э.Хишигсүрэн – Өмгөөлөгчийн туслах